
Бундеслигийн 14-р тойргын тоглолтонд үнэмлэхүй аварга Байерн Мюнхен Майнцад 3:2 харьцаатай хожигдов. Ингэснээр лигийн өрсөлдөөн улам сонирхолтой болж эхэллээ. Учир нь Борусси Дортмунд болон Борусси Мөньхенгладбах багууд Байернаас 1 онооны илүү боллоо. Лигийн хоёр тоглолт дарааллан хожигдсон Байерн хямралд орсон уу ?
Байерн өнгөрсөн тойрогт өөрийн талбай дээрээ Дортмундад хожигдсон. Энэ удаад Майнцын талбайд 3 бөмбөг хаалгандаа алдав. Харин Байерны төвийн хамгаалагч Даниэль Ван Бойтен Майнцын хаалганд хоёр гоол оруулсан юм. Довтлогч биш мөн хагас хамгаалагч ч биш. Сонирхолтой байгаа ...

