2014-05-29
Тоглолтын анализ: Барселона -Милан 3:1

Аваргуудын лигт оролцож байгаа багуудын тоглолт болгон чухал байдаг. Ялангуяа шөвгийн наймд шалгарсан тохиолдолд багууд бүх анхаарлаа дээд зэрэгт   төвлөрүүлж , ихээхэн хүч зарцуулах шаардлагтай болдог.

Камп Ноуд  Барселона Миланыг 3:1 харьцаагаар буулган авсан тоглолтоос  хойш нилээд хэд хоног өнгөрсөн хэдий ч тоглолтын талаархи яриа хуучраагүй байгаа гэдэгтэй уншигч та бүхэн санал нийлэх бизээ.  Тийм болхоор тоглолтын тухай  бага боловч анализ хийхийг оролдсоноо толилуулж байна. Анализийг хийхийн тулд тоглолтыг давтан үзэж  онцлох үйл явдлуудыг түүвэрлэхийг хичээлээ. Алдаа мадаг гарсан байхыг үгүйсгэхгүй ба  уншигч та бүхний  саналыг  сонсоход таатай байх болно.

Тактик

АС Милан талбай дээрээ Барселонаг хүлээн авсан эхний тоглолтонд 0:0 харьцаатай  тэнцсэн. Уг тоглолтонд Барса тактикаа бүрэн хэрэгжүүлж чадаагүй  мөн  аз  дутсан гэж хувьдаа үзэж байна. Харин хариу тоглолтонд Гвардиола өмнөх алдаагаа давтахгүйг хичээсэн.

Юуны өмнө Пеп Гвардиола  бол тоглогч бүрийнхээ онцлогыг нарийн мэддэг  гэдгийг хэлэх хэрэгтэй.  Тэднийг талбай дээр  юу хийж чадах эс чадах  гэдгийг сайн мэдэрдэг  нь тактикаа хэрэгжүүлхэд нь дөхөм болдог. Түүнчлэн өрсөлдөгчийнхөө алдааг даруй олж хардаг нь их хэрэг болдог. Тэр 3-3-4 гэсэн тактикийг сонгосон бөгөөд өмнөх тоглолтонд Миланчуудын тэдэнд учруулж байсан бэрхшээлүүдээс зайлахын тулд  жигүүрийн довтолгоог илүү тэлсэн байрлалтай тоглосон. Гвардиола энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд Кейта, Санчес нарын оронд  Куэнка болон Фабрегасийг талбайд гаргасан. Тоглолтын явцад 3-4-3 болон 3-3-4 гэсэн холимог тактикаар байрлалаа сольж байв. Куэнка зүүн жигүүрээр  давшилтыг илүү өргөн фронтоор явуулах үүрэг хүлээж  харин Фабрегас нэг чөлөөтэй урагш хойш гүйх байрлалд буюу хагас хамгаалалтын толгойд  Шави, Иниестагийн өмнө ,  довтолгоонд Месситэй бараг нэг шугамд зэрэгцэж байв.

Харин Миланчууд өмнөх тоглолтонд хэрэгжүүлсэн тактикаа дахин сонгосон ч  бүрэлдхүүндээ багахан өөрчлөлт оруулсан . Баруун жигүүрийн хамгаалагч Бонарегийн оронд хурдтай Абатег гаргасан.

Тоглолтын ерөнхий төлөв

Барселона богино хугацаанд бөмбөгийг хяналтаа оруулж  чаддаг жишээ энд мөн давтагдсан. Фабрегасын байрлал Мессид хоосон зай руу нээгдэх боломжыг олгож байлаа. Үүгээрээ Мессид аюултай хууралтаа хийх, хаалганд цохих боломжууд гарсан. Тоглолтын эхэнд Мессигийн хийсэн хэд хэдэн довтолгооны хувилбараас харж болно. Шави болон Иниестагийн   урагшаа хойшоо   идвэхтэй тоглолтууд Миланы хагас хамгаалалтын шугамд  хүндрэл учруулж байв.  Энд Амбронизи, Зеедорф,  мөн Неста  Мексес нарын  динамик  тааруу тоглогчид  байсан бөгөөд эсрэг талын хурдан хөлтнүүдийг дагахад нь үнэхээр бэрхшээлтэй тулгарч  байсан.

Ерөнхийдөө Барселона  хажуугын дамжуулалтыг тийм олон хийдэг баг биш.  Харин энэ тоглолтонд Куэнка зүүн жигүүрээс , Алвес баруун жигүүрээс олон удаа хажуугын дамжуулалтыг хийх оролдлогуудыг хийсэн. Үүний эсрэг  Милан тэднийг зогсоохын тулд хагас хамгаалалт болон жигүүрийн хамгаалалтаа   хүссэн хүсээгүй тэлэх шаардлагтай болсон.  Үүний дүнд  Барселонагийн довтолгооны тоглогчид төвийн шугамд бөмбөгийг  чөлөөтэй хүлээж авах бололцоотой нээгдсэн.  Ингэснээр   Миланд  илүү аюултай  нөхцөл үүсгэсэн болхоор жигүүрийн хамгаалалтанд бүх хүчээ дайчлахаас зайлсхийж эхэлсэн.

Миланчууд Барсагаас бөмбөг булаасан даруй сөрөг довтолгоонд Ночерини- Боатенг- Робиньо нарын бага боловч чөлөөтэй байрлалыг ашиглах оролдлогуудыг хийхийг зорьсон. Гэвч  энэ санаа нь төдийлэн амжилт олоогүй. Миланы түргэн давшилтыг каталанчууд бяцхан тактикийн алдаа гарган зогсоох зэргээр маш түргэн арагшаа татан хамгаалалтын  байрлалаа эзэлж байлаа. Ерөнхийдөө Барселона тоглолтыг хянаж олон ч боломжуудыг гаргаж чадсан.

Гоолуудын тухайд

Эхний гоол

Зураг 1                                                                                                                                                             Зураг 2

Эхний гоол Мексесийн бүдүүлэг алдаанаас болж Мессид сөрөг довтолгоо хийх боломж олгосон нь эхний том алдаа болсон бөгөөд 16 шугамд Шавигын дамжуулалтыг тасалсан Антонини шууд цохиж гаргалгүй тогтоосон нь Мессид дамжуулалт болж очсон хоёрдахь  алдаа нь байлаа. Үүнийхээ дараа Мессиг унагаасан нь гуравдахь алдаа нь болсон. Энэ бол зөвхөн эхний гоолын хувьд гаргасан алдаанууд байв.  (Зураг 1, 2)

 

Хоёрдахь гоол

Зураг 3

Милан тооны харьцааг тэнцүүлсэн довтолгоонд Ночериног баруун талд хамгаалах хүн байгаагүй . Тухайн үед хагас хамгаалалтаас Иниеста , Шавигийн хэн ч  иймэрхүү тохиодолд хамгаалалтанд туслахаа ойлголцож амжаагүй  мэт. Пуйоль  хэт  төв рүү байрлалаа эзэлсэн нь Ночеринод довтлох зай олдсон.  (Зураг 3)

Гуравдахь гоол

Зураг 4

Шави булангын цохилт хийх үед  Неста Серхио Бускетсын цамцнаас татаж, торгуулийн цохилт болсон. Цамцнаас татах нь  алдаанд тооцогдоно. Гэхдээ аваргуудын лигийн хагас шигшээгийн төлөөх тоглолтонд шүүгч Бьорн Кейперс арай хатуу шийдвэр гаргасан мэт. 16 дотор хаалттай цохилт өгөх шийдвэр гаргасан бол илүү шудрага байх байсан болов уу.  Энэ бол зөвхөн миний бодол гэдгийг онцолмоор байна.  (Зураг 4)

Тооны харьцаа 2:1 болсоны дараа Гвардиола тактикаа өөрчилж 4-3-3 байрлалд шилжсэн. Энэ тохиолдолд Куэнка баруунд, Иниеста зүүнд байрлалаа эзэлж, Фабрегас арагшаа татсан. Ингэснээр тэдний хамгаалалт илүү найдвартай болсон.

Дөрөвдэх гоол

Мессигийн хаалга руу цохисон бөмбөг хамгаалагчын биенээс ойж Иниестад дамжуулалт болон очсон. Энэ бол тоглолтын турш нилээд хэдэн удаа давтагдсан Мессигийн нэг довтолгооны үр дүн байлаа.

Миланчууд бөмбөг эзэмшилтийн хувьд тааруухан тоглож, алсын дамжуулалтыг Ибрагимовичд өгөхөөр оролдож байсан. Харин түүнийг хоёр тоглогч зэрэг хамгаалж байв. Хэрвээ Зеедорф болон бусад довтолгооны тоглогчид  анзаарсан бол Ночерино баруун жигүүрт сул зайнд бөмбөг хүлээж байгааг ашиглах боломжтой байсан мэт. (Зураг 5)

Зураг 5

Энэ тоглолт Барселонагийн хувьд шилдэг тоглолт байгаагүй боловч яах аргагүй талбай дээрхи шилдэг баг нь байж чадсан бөгөөд ялалт тэдний хувьд гарцаагүй авах ёстой зүйл байлаа.

Милантай  хийсэн хоёр тоглолтонд Барселона шилдэг формтой байж чадаагүй . Гэхдээ Барселона тактикийн хувьд төдийгүй тоглогчдын чадварын хувьд ч хагас шигшээд сайн тоглолт үзүүлэх боломжтой.

Милантай харьцуулбал Челсигийн тоглогчид биеийн хүчний тоглолт илүү  бөгөөд Барселонад бэрхшээл үүсгэх нь магадлалтай.  Гвардиола Лондонд  хийх эхний тоглолтонд Милантай  хийсэн эхний  тоглолттой адил тактик баримталж харин хариу тоглолтонд бүх хүчээ дайчлах болов уу.

Бичсэн: Delgerchuluun | цаг: 09:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax